Сонгуулиар хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллах төлөвлөгөөг батлаад байна.

Уг төлөвлөгөөний дагуу "Ковид-19" цар тахлын үед тусгаарлагдсан хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хугацаат цэргийн алба хаагчид, захиргааны болон эрүүгийн журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд зэрэг зорилтот бүлэгт зориулсан мэдээлэл бэлтгэх ажлыг эхлүүллээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалтыг СЕХ-ноос зохион байгуулж, ХЭҮК болон төрийн бусад байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн нам, эвслүүдийн төлөөлөл хамтран хууль эрх зүй, дүрэм журмын зохицуулалт, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож байна.

Эх сурвалж: ХЭҮК

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)