Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрх авлаа


Финландын Хельсинк хотод зохиогдож буй “Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаан болсон юм. Тэмцээний 55 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Б.Наранбаатар, 84 кгын жинд барилдсан спортын мастер О.Үйтүмэн нар амжилттай оролцож олимпийн эрх авчээ. 
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, ОУХМ Г.Мандахнаран /60 кг/, ОУХМ Б.Батзориг /66 кг/, спортын мастер О.Үйтүмэн /84 кг/, спортын мастер Д.Хүдэрбулга /96 кг/ нар барилдсан бол Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат нар ажилласан байна. 
Чөлөөт бөхийн сонгон шалгаруулах IV тэмцээнээс олимпийн жин бүрт эхний хоёр байр эзэлсэн эрэгтэй бөхөд буюу 28 эрэгтэй, найман эмэгтэй, нийтдээ 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгож байгаа юм. 
Ингэснээр манай чөлөөт бөхийн тамирчид олимпийн наадмын найман эрхтэй болж байна. Өнгөрсөн олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй зургаан жинд оролцсон билээ. 

Б.НАМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)