Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан юм. Улмаар уг дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ. 

 Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт;

2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

4.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

5.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)