Польш улсад суугаа Монгол улсын иргэдийн анхааралд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны “Ням”, 2021 оны 5 дугаар сарын 31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны (Варшав хот, Rejtana 15/16) байранд авна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Польш улсын Варшав дахь ЭСЯ-ны дэргэд ажиллаж буй сонгуулийн Салбар комисс сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Иргэд Варшав дахь ЭСЯ-нд биечлэн ирж болон шуудан эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
–       ЭСЯ-нд биечлэн ирж бүртгүүлэх иргэд гадаад паспортоо авч ирэх
–       Цахимаар бүртгүүлэх иргэд www.ambasadamongolii.pl цахим хуудаснаас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг хэвлэн авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулаад, гадаад паспортын хуулбарын хамт tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудан хаягаар ирүүлэх /Зурган өгөгдөлтэй файл хүлээн авах боломжгүй тул сканнердаж, тод, гаргацтай байх шаардлагатай/.
–       Баталгаат буухиа шуудангаар ирүүлэх иргэд дээрх цахим хуудаснаас маягт хэвлэн авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны доорх хаягаар ирүүлэх.
Ambasada Mongolii
Ul. Rejtana 15/ m. 16
Warszawa, 02-516
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
Иргэн Монгол Улсын аль ч Дипломат төлөөлөгчийн газрын санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой. Гагцхүү очиж саналаа өгөх тухай ЭСЯ-ндаа хандаж сонгогчийн бүртгэлээ хийлгэсэн байхыг анхаарах шаардлагатай.
Урьдчилан сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэд санал өгөх өдөр ЭСЯ-ны байранд биечлэн ирж саналаа өгнө.
Сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажаагүй, урьдчилан бүртгэл хийлгээгүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүйг анхаарна уу.

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

Польш улсын Варшав дах ЭСЯ
Салбар комисс № 8

2021.04.16

1618572111

маягт(pdf)
маягт(doc)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)