ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1263 тохиолдол бүртгэгдэж, таван иргэн нас барлаа
- 2021-04-24
- Нийгэм
- 0
Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй иргэний шинжилгээний хариу гарснаас 1263 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Халдвар авсан иргэдийн гурав нь эмнэлгийн ажилчин юм байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1144 нь Улаанбаатар хотод, 116 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 29219 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь дараах аймгуудад бүртгэгдсэн байна.
- Ховдод нэг,
- Завханд 46,
- Хөвсгөлд дөрөв,
- Дархан-Уул аймагт 16,
- Орхон аймагт тав,
- Булганд нэг,
- Сэлэнгэд хоёр,
- Баянхонгорт гурав,
- Төв аймагт долоо,
- Өвөрхангайд 12,
- Говьсүмбэрт нэг,
- Дундговьд долоо,
- Сүхбаатарт найм,
- Хэнтийд гурван тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас таван хүн нас барж, нийт нас барсан тохиолдол 74 боллоо. Нас барсан хүмүүсийн тухайд дараах насны хүлээс байжээ.
- 86 настай эрэгтэй, энэ сарын 14-нд онош нь батлагдсан,
- 71 настай эрэгтэй, энэ сарын 15-нд нь онош нь батлагдсан,
- 73 настай эрэгтэй, энэ сарын 16-нд онош нь батлагдсан,
- 72 настай эрэгтэй, энэ сарын 19-нд онош нь батлагдсан,
- 77 настай эмэгтэй, энэ сарын 21-нд онош нь батлагдсан.
Түүнчлэн коронавирусийн шалтгаант бус нас баралт нэг бүртгэгджээ. Тухайн иргэн нь хорт хавдраа эмчлүүлж байх явцдаа коронавирусийн халдвар авсан байна. Одоогийн байдлаар 4311 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2517 нь хөнгөн, 1375 нь хүндэвтэр, 345 нь хүнд, 74 нь маш хүнд байгаа ажээ.

