Италийн домогт Ювентус эргэн ирлээ
- 2012-05-07
- Спорт
- 0
Европын улсуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн ялагчид буюу аваргууд тодорсоор байна. Италийн домогт баг Юве энэ удаа улсынхаа лигийн тэмцээнд аваргалж ирэх улиралд Аваргуудын лигт хүч үзэх сайхан боломжтой боллоо

Европын улсуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн ялагчид буюу аваргууд тодорсоор байна. Италийн домогт баг Юве энэ удаа улсынхаа лигийн тэмцээнд аваргалж ирэх улиралд Аваргуудын лигт хүч үзэх сайхан боломжтой боллоо. Цагтаа шуугиулж явсан тус баг мөнгө төгрөгний, найрааны асуудалд холбогдож шийтгэл хүлээн доод лиг рүү унаж байсан юм. Гэвч тэдний хичээл зүтгэл Ювентус багаа эргэн ирэхэд хүргэлээ. Энэ удаа тэд Кальери багтай тоглож, хоёр тэгээр хожиж, улсынхаа аварга болох болзлоо биелүүллээ. Тэдэнтэй өрсөлдөж байсан алдарт Милан клубын хөлбөмбөгчид Интерт хожигдсон нь ийнхүү түрүүлэх боломжийг тэдэнд олголоо.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)