М.Төрбат: Монгол Улсын Ерөнхийлөгчийг шилдэг хуульчид тоож очсонгүй

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа дэргэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх цэрэгжсэн бүтэцтэй болж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байна. Би үүнийг нотоллоо” гэх агуулгатай мэдэгдлийг  удаа дараа хийсэн. Үүнтэй холбогдуулан эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм мэдэгдлийг удаа дараа хийлээ.Та үүнийг хууль зүйн хувьд юу гэж үзэж байна вэ?

-МАН-ын болон “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын дүрэм, зорилт, үйл ажиллагааны зарчим нь Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгааг судаллаа.

Юуны өмнө Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд хүн бүр сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсныг сануулъя.

Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь заалтад Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …аль нэг нам…байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй…эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1948 оны 87 дугаар конвенцын есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “ Энэхүү конвенцээр заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар нэг хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж тус тус заажээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “ Энэ хууль нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна” гэжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн нэг дэх заалтад “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг”, уг зүйлийн хоёр дахь заалтад “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 000180658 дугаар гэрчилгээтэй “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дүрэмд зааснаар тус төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага хэлбэрээр 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд тус дүрмийн 1.3 дахь заалтад энэхүү төрийн бус байгууллага нь “Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд гарсан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, ижил зорилго бүхий төрийн бус байгууллагууд, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллага мөн” гэжээ.

Уг дүрмийн 3.1 дэх заалтад тус холбооны эрхэм зорилгыг “эх оронч үндэсний үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгуулагуудтай хамтран ажиллахад оршино” хэмээгээд 3.4 дэх заалтад “Хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх…” гэж заажээ.

Холбооны зүгээс залуучуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд мөн “COVID-19” цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилтнуудад эд материалын тусламж үзүүлэх зэргээр ажиллаж байгаа юм байна.

Дээрхээс дүгнэхэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага нь олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдаж, хууль дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, аливаа улс төрийн намын үйл ажиллагаанд оролцдоггүй гэж ойлгогдож байна.

-Тус холбоог У.Хүрэлсүх намынхаа дэргэд санаачлан байгуулсан гээд байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Тус байгууллагын дүрмийн 4.1, 4.12, 4.13 дахь заалтад тус төрийн бус байгууллагын удирдлага нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлөөс бүрдэх бөгөөд тэргүүн нь бэлгэдлийн шинжтэй, түүнчлэн тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байхаар тусгажээ.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны мэдэгдэл, тайлбарт “Энэхүү холбоог анх үүсгэн байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар нэгэн байдлаар оролцоогүй” гэсэн байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үүсгэн байгуулагчаар өөр иргэний нэр байдаг. Харин УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1,13 дахь заалтын дагуу У.Хүрэлсүх нь 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бэлгэдлийн чанартай тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс үзэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулаагүй, түүний удирдах зөвлөлд багтдаггүй, өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцож байгаагүй нь харагдана.

Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд дээрх холбоотой ижил төстэй зорилго, чиглэл бүхий цэргийн болон хууль сахиулах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд гарсан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид нэгдэж үүсгэн байгуулсан 56 төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Мөн Улсын дээд шүүхэд хянагдан бүртгүүлсэн МАН-ын 28 дугаар Их хурлын 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан МАН-ын дүрэм, өмнөх хэд хэдэн дүрмүүдийг судлахад тус нам нь дэргэдээ ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг байгууллагатай байхаар зааснаас биш цэрэгжсэн байгууллагатай байх, төрийн эрх мэдлийг хүч хэрэглэн авах тухай заалт, зорилго алга  байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэг, бусад хүчний байгууллагын албан хаагчдыг тус холбоонд элсүүлэн улс төрийн үйл ажиллагаандаа ашиглаж байна гэсэн байсан. Төрийн тусгай албан хаагчид тус холбооны үйл ажиллагаанд  оролцож болох уу?

-Эхлээд тус холбооны дүрэмд, гишүүнчлэлгүй байна гэснийг дурдах нь зүйтэй байх.

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

-8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Цэргийн албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд доор дурдсанаар тоочин заажээ. Үүнд, улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах, захирагч даргын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох, хугацаат цэргийн албан хаагч цэргийн анги, байгууллагаас зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах, захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчихыг хориглосон байдаг. Мөн хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн албан хаагч цэргийн албанаас бэлтгэлээс халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах, цэргийн анги байгууллагад шашин сурталчлах, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэхийг хориглосон байх юм.

Харин цэргийн албан хаагч нь “улс төрийн бус”  холбооны гишүүн байх, үйл ажиллагаанд оролцохыг хориглоогүй байна.

Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт эдгээр байгууллагын албан хаагч эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандахаар тус тус заажээ.

Дээрхээс дүгнэхэд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид “улс төрийн бус” холбооны гишүүн байх, үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй  байна.

-Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс төрийн эрх мэдлийг хууль бус арга буюу цэргийн хүчээр авахыг завдаж байгаа мэтээр мэдэгдэл хийснийг та эрх зүйч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч ийм утга  агуулгатай мэдэгдлийг удаа дараа хийснийг би маш хариуцлагагүй, хууль, эрх зүйн мэдлэггүй, сайн хуульчдын баггүй хүний үйлдэл гэж дүгнэж байна.

Учир нь, өнгөрсөн саруудад  арми, хилийн цэрэгт гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийг улс даяараа нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Одоо энэ тухай ярьж байгаа хүн алга. Гэтэл залуучуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, шударга, сайн иргэн болгохын төлөө эвлэлдэн нэгдээд ажиллаж байгаа төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааг өөрийн улс төрийн явцуу зорилгын үүднээс гутаан доромжилж байгаа нь харамсалтай.

Нөгөө талаар аливаа гэмт хэрэг, зөрчлийн буруутныг хэн нэгэн хүн тогтоодоггүй. Харин хууль, хяналтын байгууллага шалган тогтоох, гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг зарчимтай гэдгийг Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл мэддэггүйг гайхаж байна.Өмнө нь түүний шүүх,  шүүгчдэд нөлөөлдөг байсан нь  Шүүхийн тухай багц хуулиар эцэс болсон гэдгийг ухаарсангүй.

Эцэст нь дүгнэхэд, өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч дээр сайн хуульчид очсонгүй. Бүгд түүнээс зай барьж хамтран ажиллахаас цааргаллаа. Зүй нь төрийн тэргүүний багт хууль зүйн зөвлөлгөө өгч, хамтран ажиллах нь хуульчдын хувьд нэр төрийн хэрэг баймаар. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн боловсрол, мэдлэггүйн улмаас  Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвших эрхээ Үндсэн  хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр алдсан болон түүний хийж байгаа удаа дараагийн хууль бус мэдэгдлийн агуулга нь манай шилдэг хуульчид түүнийг тоож очоогүйн тод жишээ болж байна.

 

Д.МӨНХЖАРГАЛ

МОНГОЛЫН ҮНЭН сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • unshigch (66.181.180.225)

    2021-05-02

    ene nuhur uuruu ashig sonirholiin mash ih zurchiltei MAN--n buunii nohoi shdee

  • #No_To_MAN (185.162.10.23)

    2021-04-30

    Yagaad gevel teden chin bugd MAN-d hudaldagsan l baihgui yu. Yer ni bol Tsets bol Undsen huulia heterhii muuhaigaar zorchij shiidver gargasan talaar tee shildeg huulchid chin onoodor neg ch ug duugarahgui baina. Za daa tegeed barag medeh ch ugui baigaa biz. Ene Torbat gej nohor ooroo MAN-d huuliin Ahlah baisan hun ashig sonirholiin zorchiltei shdee yas yuman deeree

  • ЗОЧИН (64.119.17.72)

    2021-04-30

    ЗА ДАА БОЛОВСРОЛ МУУТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ БУРУУ Л БАЙНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ГАНЦААРДАЖ ЭХЭЛЛЭЭ. ОДОО ХЭН Ч ТҮҮНИЙГ ТООХГҮЙ. ХӨӨРХИЙ. БИД БОЛОВСРОЛГҮЙ ГАНЦ Ч ХЭЛ МЭДЭХГҮЙ АМЬТНААР ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОЖ ОЛНЫ ДООГ ТОХУУ БОЛЛОО ДОО. БОЛОВСРОЛ ЯМАР ЧУХАЛЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХАА. ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛОН ХЭЛТЭЙ МУНДАГ БОЛОВСРОЛТОЙ НҮБ-ИЙН ХУРАЛ ДЭЭР ГАДААД ХЭЛЭЭР ҮГ ХЭЛДЭГ ХҮМҮҮС БАЙЛАА ДАА.

  • Ямар мэдрэл юм ярьдаг хүн бэ (109.12.222.190)

    2021-04-30

    Хуульч гэдэг батлагдсан хуулийг судалж алдаа байвал засаж залруулж нийгэмд эрх тэгш үйлчилж байгаа үгүйг судалж хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой үүрэг хүлээсэн хүмүүс бишүү чааваас өөрсдийгөө сайн гэж дэвэргэсэн эрх мэдэлтэн нэр нөлөөтөнд л далдаганаж байж юун андуу томроно вэ тиймээ Баттулга ерөнхийлөгч хамгийн их нэр нөлөөтэй өнөөдөр Монголд хууль үйлчилхээ больсон луйварчин эх орноо тонон дээрэмдэгч нартай тэмцэж байгаа мэдээж тэр их мөнгө нөлөөтэй хүмүүс түүнийг эрх мэдлээс нь буулгахыг л хүсэж байгаа, харин та бол тэдгээр хүмүүст үйлчлэгч нэгэн өөрөөр бол хүмүүсийн, ард иргэдийн боломжийг хүүхдүүдийн ирээдүйг хулгайлагчидтай халаас нэг л гэсэн үг одоо тэгээд өөрөөрөө бахарх инээдтэй юм хүн дандаа дардан замаар явна гэх баталгаа байхгүй нэг л хальтирхад та ард түмний ядарсан нэг хэсэг болоод өөрийнхөө бүтээсэн ялзралд үр хүүхэдүүдтэйгээ хамт сэлэх болно

  • нутаг нэгт (202.9.46.44)

    2021-04-30

    чи муу лалар юч мэдэхгүй байж дуугаа тат

  • Зочин (103.140.11.220)

    2021-04-30

    Баттулга аппарат, зөвлөхүүдээ шилдэг эрдэмтэд, судлаачид, салбартаа хүндлэгддэг шилдэгүүдээр бүрдүүлж чадаагүй. Eрдөө л АН ын гудамжинд лааз өшиглөгч нарыг шагнах журмаар дэргэдээ татаж авсан нь өөрт нь гай болсон. Хажууд нь олигтой боловсон хүчин байгаагүй нь түүнийг бүдэрч унах шалтгаан боллоо.

  • Хүүк (66.181.180.207)

    2021-04-30

    Энэ бөгс долоогоод сурцан хархнууд том байнаа.ард түмэн харж байгаа та нарын цаг дуусч бн цаг үеэ мэдэр

  • Зочин (203.91.115.56)

    2021-04-30

    Энэ нөхөр хууль яриад байх юм Ерөнхийлөгчийн ажлын алба гээд шигшигдсэн сайн хуульчидын баг байдгыг мэддэггүй юм байхдаа