Путиныг эсэргүүцсэн их цуглаан болов
- 2012-05-07
- Дэлхий
- 0
Москвагийн төв талбайд өчигдөр Ноён Путиныг Ерөнхийлөгчийн албан үүргээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах гэж байгааг эсэргүүцсэн их цуглаан болж, босогчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. 

Москвагийн төв талбайд өчигдөр Ноён Путиныг Ерөнхийлөгчийн албан үүргээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах гэж байгааг эсэргүүцсэн их цуглаан болж, босогчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Оросын сөрөг хүчний удирдлагууд уг эсэргүүцлийн цуглааныг уриалан зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд ойролцоогоор 20000 орчим хүн оролцжээ. Тэд авилгал, хээл хахуулийн үүр уурхай болсон Путинаар улсын төрийг дахин бариулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, уриа лоозон барин хашгирч байсан гэнэ.
Итар Тасс мэдээллийн агентлагийн хэлж байгаагаар, цагдаа нар цуглаанд оролцогч иргэдийг төв талбайг чөлөөлөхийг шаардаж, улмаар хоорондынмөргөлдөөн үүссэн ажээ. Сөрөг хүчний удирдагч гурван хүн тэргүүтэй 400 гаруй хүнийг эмх замбараагүй байдалд турхирч, цагдаагийн албан хаагчдын өгсөн үүргийг биелүүлээгүй хэмээн буруутган баривчлан саатуулжээ. Мөргөлдөөний улмаас 37 хүн хүндээр бэртэж гэмтсэн байна.
Ноён Путин Оросын гуравдугаар сарын 4-нд болсон сонгуульд 63 хувийн санал авч, ялалт байгуулсан билээ.Тэрээр өнөөдөр буюу даваа гарагт албан ёсоор тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээн авах юм.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)