Обама Францын Ерөнхийлөгчид баяр хүргэлээ
- 2012-05-07
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Францын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олландад ням гарагт болсон сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэж, утас цохисон байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Францын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олландад ням гарагт болсон сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэж, утас цохьсон байна.
Цагаан Ордон Обама Францын хүчирхэг сөрөг хүчин Социалист Намын удирдагчид хандан, хамтын ажиллагааны олон салбарт хамтарч ажиллаж, ирэх олон сорилтуудыг хамтдаа туулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн мэдэгдлээ. Тэд мөн хоёр орны хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэжээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)