Р.Амаржаргал С.Эрдэнийн башир аргад хууртсанаа хүлээн зөвшөөрөв

Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаатай холбоотой байр сууриа илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

"Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ,

АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье. 

 

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна.

Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс  дэлгэрэх болтугай." гэжээ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Б (150.129.140.122)

    2021-05-03

    Энэ намд эрх биш зөв хүмүүс үлдсэн л байх энэ хүн тэднии нэг мөн минии хувьд уриалгииг дэмжиж бна

  • Чимгээ (66.181.160.27)

    2021-05-02

    Та бүхэн засаг төр барьж байхдаа энэ улс нийгэм ард иргэдийн төлөө хийх өчнөөн цаг хугацаа мөнгө хөрөнгө байсан...өөрдөдөө боломж олгож баяжжихаад өнөөдрийн энэ хүнд цаг үетэй барьцан байх нь тун утгагүй юм...

  • Болт (66.181.181.40)

    2021-05-02

    Амаржаргал бол амны алчуур гэдэгээ иэддэггүй юм уу ? Тэгээд хэн ч тоохгүй

  • гишүүн (202.179.8.166)

    2021-05-02

    өдий насалчаад хүнд хууртана гэж юу байдагын унасан бөхөд шалтаг олдохгүй гэж одоо гоншигноод яахав таны улс төрийн карьер дуусав бололтой сайд гишүүн байхдаа л ард түмэндээ хэрэгтэй сайн зүйл ихийг л хийх байж дээ