“Гоол-5” төслийн гэрээнд гарын үсэг зурна
- 2012-05-07
- Спорт
- 0
“ГООЛ” хөтөлбөрийн 5-р төслөөр 2002 онд ашиглалтанд орсон хиймэл зүлэг бүхий ногоон талбайн эргэн тойронд үзэгчдийн суудал баригдаж, нийтдээ 5.000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор бий болох аж. 

Уг төслийн гэрээнд захиалагч байгууллага болох FIFA, МХБХолбоо, Гүйцэтгэгч байгууллага болох “Зун Шин” ХХК, “Цэнхэр Төхөм” ХХК-иуд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас МХБХ-ны байранд болно.
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос Монголд үзүүлэх тусламж дэмжлэг үүгээр дуусаагүй бөгөөд 2011 оны 10 дугаар сард хуралдсан ДХБХ-ны Гүйцэтгэх Хорооны хурлаар дараагийн 5-р төслийг Монголд хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна.
Э.Саран
www.unen.mn

Сэтгэгдэл (0)