СЕХ: АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж авахаас татгалзлаа

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгч байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсон.

СЕХ зөвхөн нэг материалыг хүлээн авах бөгөөд иймээс намын дотоодын асуудлыг шийдэх хугацаа өглөө. СЕХ-ны удирдлага хоёр талын төлөөллийг 18.00 цагаас хойш хүлээн авахаа хэлэв.

СЕХ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авахаас татгалзлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодрох ёстой. Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Оогий (103.212.118.109)

    2021-05-08

    Алтанхуяг ёстой жүжигчин юмаа. Чи биe дааж гарсан байж одоо АН гээд яваад байдаг. Гишүүд чамайг мэдэж байна.Тийм сүрхий бол Алтанхуяг Баттулгаа өөр нам нийлээд гаргаач.лайтайн новшнууд чинь.

  • Zochin (103.212.118.109)

    2021-05-08

    Би дааж дэвшчихээд одоо гэнэт ардчилсан нам гэж гарч ирээд баттулгатай найзлаад та нар их мөнгөтэй юмаа.короноог алтанхуяг баттулга 2 л тараахана дээ. 2р тунгаа дуусгаагүй бхад. Баттулга нь ардчилсан намаас нэр дэвшчихээд дараа хүрэлсүхтэй сүүлрээд сүүлдээ хүрэлсүхийг шахаж гаргалаа.одоо АН нэртэй хүмүүсийг гаргаж намыг 2 хувааж. Ард олныг турхирч байна баттулгаа

  • Bataa (59.153.115.222)

    2021-05-05

    Эрдэнэ даргаа намаа бодоод нэрээ татчихаач ингэж нүдний булай болж байхаар. УИХын сонгуулийн дүнгээр та огцорсон биздээ. Тамга нь Цргтгэрэлд байгаа юм байна. Яагаад ингээд улс орныг үймүүлээд байдаг юм бэ болиочэээээ эхнэр хүүхэд нь хэлээчэээ ичээчэээ