Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг  2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын  05-ны өдөр  хянан хэлэлцэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь  заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15  хоногийн хугацаагаар сунгахаар  шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)