Н.Энхбаяр: У.Хүрэлсүхийн нэг давуу чанар нь ямагт хэлсэндээ байдаг

МАН, МАХН нэгдэн нийлэхээр болсноо өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан. Ингэснээр хоёр намын дарга хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Намууд нэгдэх тухайд яриа хэлэлцээрийг эртнээс эхлүүлсэн төдийгүй бүх шатны намын гишүүдийн санал санаачилгад үндэслэсэн гэдгийг онцолж буй. Үзэл баримтлал, үндэс угсаа нэгтэй хоёр нам нэгдсэн нь нийгмийн захиалга хэмээн тодорхойлсон. Тэгвэл нэгдэн нийлсэн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Бид тодорхой зорилтын үүднээс МАН-тай нэгдэж У.Хүрэлсүхийг дэмжихээр болсон.

Тодруулбал, шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцоог засаж, залруулж зөв болгохоор санал бодлоо солилцож байна. Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. У.Хүрэлсүх дарга Засгийн газар удирдаж байхдаа уул уурхайн ордууд цөөхөн хэдэн хүний өмчлөлд шилжсэнээс болж хээл хахууль, луйвар булхай их байна, тэндээс ирэх орлого ард түмэнд ирэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийлж, зарим орд газрыг хураах тухайд идэвх санаачилгатай ажилласан. Энэ талаар бид үргэлжлүүлэн хамтран ажиллана.

Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулахыг зорьж байгаа. Ниймгийн чиг баримжаатай гэдэг нь залуучуудыг бүгдийг нь боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох. Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь илүү оролцдог, ажлын байрыг бий болгоход төр засаг нь тусалъя, хүмүүсийн хөдөлмөрийг шинээр үнэлж, цалин хөлсийг нэмэх зэрэг асуудлыг маш тэгш шударгаар тусгасан. Нийт ард иргэдийн 70 хувь нь нийгмийг шударга бус байна гэж үзэж байгаа. Би ч өөрөө шударга бусын хонгилд чирэгдэж явсан хүн. Тийм учраас хоёр нам шударга ёсыг тогтоохын төлөө нэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан, ялагдаагүй МАХН энэ нэгдэлдээ үнэнч байж, үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө бат зогсоно. У.Хүрэлсүхийн нэг давуу чанар нь хэлсэндээ байдаг хүн. Бид ч гэсэн хэлсэндээ байдаг. Тавьсан зорилтдоо хүрнэ гэж бодож байна, ард түмэн маань ч дэмжинэ байх. Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой.

У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана. МАН-ын удирдлагууд буюу У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран ажиллах эр зориг, бодлого, хүсэл эрмэлзэл байгаа учраас хоёр нам нэгдэн нийлэхээр болсон. Мөн Монголын эрх ашгийн төлөө нэгдэж, дээрх асуудлыг зайлшгүй хийх ёстой. Нэгэнт нэгдэж байгаа учраас МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг дэмжиж, сонгуульд ялах ёстой. Ерөнхийлөгч нь Засгийн газартайгаа зөрчилдөөд нэг нэгийгээ тараана гэсэн мэдэгдлээ Сүхбаатарын талбай дээр уншаад, хууль шүүхийн байгууллагыг талцуулж байгаа нь Монголын өнөөгийн гаж тогтолцооны сүүлчийн илэрхийлэл.

Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө МАХН-ын бүх шатны улс төрийн байгууллага, албан тушаалтнуудыг идэвхтэй ажиллуулна, ард түмэн маань дэмжээрэй” гэлээ.

 

М.ӨНӨРӨӨ

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.176.98)

    2021-05-06

    Энэ оймс хэзээ үхэж далдрах юм болоо

  • erka (103.229.122.175)

    2021-05-06

    hoorhii huugni songinhairhand debshuulj gargaj ogie gesen um baihda teriigee ergen sanuulj huukiig hiij abch bna yanaa ene uls oron ah duu naiz nohodiin naimaani mongnii tor bolloo 30 jil bid harlaa ymarch nemer alga shudrga yriad bna oboo gehleer huuli zorchson namiinhaa humuust hariutslga tootsohgui um neg bol bid ingeed duusah baih neg bol suulchiin udaa temtseed duusah gesen 2 songolt bna