Люксембург хамгийн “махсаг” орон
- 2012-05-07
- Дэлхий
- 0
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан “Economist” вэб сайтын мэргэжилтнүүд махны хэрэглээ хамгийн өндөр орнуудын жагсаалтыг гаргажээ. Тэд нийтдээ 177 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж жагсаасан байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан “Economist” вэб сайтын мэргэжилтнүүд махны хэрэглээ хамгийн өндөр орнуудын жагсаалтыг гаргажээ. Тэд нийтдээ 177 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж жагсаасан байна. Хэдийгээр уг жагсаалтыг тэргүүлсэн Люксембург, АНУ-ын хүн амын дийлэнх нь мах иддэггүй ч өдөр тутмын хүнсэндээ мах хэрэглэдэг хүмүүсийн хэрэглээ бусад орныхоос илүү байжээ. Энэ тооцоогоор Люксембургийн хүнсэндээ мах хэрэглэдэг нэг хүн жилд 136.5 килограмм мах иддэг байна. Харин 125 кг мах хэрэглэдгээрээ АНУ хоёрт орсон бол гуравт Австрали 120.9, Шинэ Зеланд 115.5, Испани 109.5 кг эхний тавд бичигджээ. Харин сүүлийн таван байрт Энэтхэг 3.2 кг, Бангладеш 4 кг, Ардчилсан бүгд найрамдах Конго 4.5 кг, Бурунди 4.9 кг, Руанда 5.4 кгийн хэрэглээтэйгээр орсон аж. Энэтхэгт мах хэрэглэдэг хүмүүсийн өдрийн хэрэглээг нэг хүнд хуваахад 3.2 кг гарсан гэнэ. Хэдийгээр дэлхийн олон оронд хүмүүс махнаас татгалзахыг уриалж байгаа ч сүүлийн 50 жилд эсрэгээрээ хэрэглээ нь өссөн болохыг “Economist”-ийн шинжээчид тогтоожээ. 2005-2010 онд махны хэрэглээ дэлхий дахинд бага зэрэг буурсан ч үхэр, тугалын махны хэрэглээ 1960-аад оныхоос энэ оны байдлаар 40 хувь, гахайн мах 23 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт жилдээ 99 сая тонн гахайн мах хүнсэндээ хэрэглэдэг аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)