Нийт дуудлагын 95 хувийг дархлаажуулалт болон шинжилгээний цэгийн байршилтай холбоотой мэдээлэл эзэлжээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8213 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 Дуудлагын 95 хувь буюу 6337 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 194 нь гомдол, 2 хувь буюу 169 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

 Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 84 % буюу 6883 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 37,051 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 33,810 буюу нийт дуудлагын 91 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)