14 хүн аянганд цохиулж амиа алджээ
- 2012-05-07
- Дэлхий
- 0
Өнгөрөгч бямба гаригийн шөнө Энэтхэгийн зүүн зүгийн Орисса мужид олон удаа аянга буусны улмаас нийтдээ 14 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн хүнд, хөнгөн шархадсан байна. Тус мужийн Кхурда хотод тав, Баласор хотод дөрөв, Жайпур хотод гурав, Каттак болон Наягарх хотод тус бүр нэг хүн энэхүү байгалийн хүчинд ниргүүлж амиа алджээ.

Өнгөрөгч бямба гаригийн шөнө Энэтхэгийн зүүн зүгийн Орисса мужид олон удаа аянга буусны улмаас нийтдээ 14 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн хүнд, хөнгөн шархадсан байна. Тус мужийн Кхурда хотод тав, Баласор хотод дөрөв, Жайпур хотод гурав, Каттак болон Наягарх хотод тус бүр нэг хүн энэхүү байгалийн хүчинд ниргүүлж амиа алджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр үүний дараа ням гаригийн өглөө Ориссагийн ойролцоох зүүн зүгийн Баруун Бенгал мужид сүм дээр аянга бууж, дотор нь байсан мөргөлчдөөс нурангид дарагдан ес нь амь үрэгдэж, 15 нь гэмтэж бэртжээ. Энэтхэгт жил бүрийн зургаагаас есдүгээр сард борооны улирал тохиодог. Энэ үеэр тус улсад ихэвчлэн аянга буудаг бөгөөд олон зуун хүн аянганд цохиулж амиа алддаг аж. Гэхдээ борооны улирлын үеэр Баруун Бенгал мужийн хилийн дагуух Бихарын талд ихэнх аянга буудаг байна.
Э.Төгс
www.unen.mn

Сэтгэгдэл (1)
anya (203.194.115.6)
Bid zuw bodol zuw setgel uusgej AMAR amgalan baih estoi yum INGEHED ATAA JUTUU har tsagaan hel am heruul temtsel SURG ENERGYiin tsohiltoos ooriiguu bolon oron geriihee hairtai humuus ED HURUNGU unetei MASHIN hairtai zuiliihee ENERGY AURA g hamgagaalah sergeeh SHINJILEH UHAANAAR BATLAGDSAN hamgaalagch bgaag medeh bolon uuriin AURAg todorhoiluulj ene taliin zuwulguu awch une tulburgui surgaltand suuh talaar sanal bolgoj bn songolt tand 99131596 98180677 utas erun es arwan guraw arwan taw eryn zurga