ХЭҮК: УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбогдуулж ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн.

ХЭҮК-ын гишүүд өчигдөр Сүхбаатар талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзсан юм. Улмаар ХЭҮК-ын гишүүн ЦЕГ-т шаардлага хүргүүлжээ. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлэхийг анхааруулсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)