Есдүгээр сарын 11-ний халдлагын буруутнуудыг шүүж эхлэв
- 2012-05-07
- Дэлхий
- 0
Есдүгээр сарын 11- ний халдлагад оролцсон хэмээн буруутгагдаж Гуантанамогийн шоронд хоригдож байсан таван хүнийг шүүх ажиллагаа эхэллээ. Халдлагын гол буруутан, зохион байгуулах ажлыг удирдан явуулсан Халид Шейх Мохаммед болон түүний дөрвөн хамсаатныг шүүх хурал гурван жилийн өмнө болох байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо дахь шоронг татан буулгахаар шийдсэнээс ийнхүү хойшилжээ

Есдүгээр сарын 11- ний халдлагад оролцсон хэмээн буруутгагдаж Гуантанамогийн шоронд хоригдож байсан таван хүнийг шүүх ажиллагаа эхэллээ. Халдлагын гол буруутан, зохион байгуулах ажлыг удирдан явуулсан Халид Шейх Мохаммед болон түүний дөрвөн хамсаатныг шүүх хурал гурван жилийн өмнө болох байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо дахь шоронг татан буулгахаар шийдсэнээс ийнхүү хойшилжээ. Гуантанамогийн цэргийн шүүхийн шинэ журамд хэрэгтэнг дарамталж мэдүүлэг авахыг хориглосон байна. Харин хэрэгтнүүдийн өмгөөлөгчид “Тэдний үйлчлүүлэгчтэй хандах хандлага урьдын хэвээр байгаа. Тиймээс дээрх журам бүрэн утгаараа хэрэгжихгүй байна” гэжээ. Түүнчлэн тэдэнтэй уулзах боломж хязгаарлагдмал байгаа гэнэ. Хэдийгээр Цагаан ордны тэргүүн Б.Обама Халид Шейх Мохаммед болон түүний дөрвөн хамсаатанг Нью-Йоркт олон нийтийн өмнө шүүхийг хүсч байсан ч цэргийн шүүхийн дагуу урьдын төлөвлөж байснаар Г у а н т а н а м о д шүүхээр болсон юм. Энэхүү шүүх хуралд АНУ-аас цөөн тооны хохирогчийн ар гэрийнхэн болон төрөл төрөгсөд оролцож байгаа. Хэрэгтнүүдэд 2001 оны есдүгээр сарын 11-нд онгоц барьцаалан Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв болох ихэр хоёр цамхгийг мөргөж 2976 хүний аминд хүрснээс гадна санаатайгаар зохион байгуулсан, бүлэглэн үгсэн хуйвалдсан, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг зүйл анги нэмж тулгаж байгаа юм. Хэдийгээр тэднийг шүүх цэргийн шүүх хурал өнгөрөгч бямба гаригт эхэлсэн ч сунжрах төлөвтэй байна. 2009 онд Барак Обама шүүх ажиллагааг АНУ-ын Иргэний шүүхэд шилжүүлэхийг оролдсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарснаас 2011 оны дөрөвдүгээр сард буцаажээ. Пентагоны мэдээлснээр Халид Шейх Мохаммед есдүгээр сарын 11-ний ажиллагааг эхнээсээ дуустал нь бүх хэрэгт нь гар бие оролцсон гэв. Тэрбээр 2003 оны гуравдугаар сард Пакистанаас баригдсан бөгөөд 2006 оноос хойш Гуантанамод хоригдож байгаа аж. АНУ-ын мөрдөгчид түүнийг есдүгээр сарын 11- нээс гадна 1993 онд Дэлхийн худалдааны төв, 2002 онд Индонезийн шөнийн клубт бөмбөг дэлбэлсэн зэрэг олон алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэж байна.
Ц.Ган
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
person (202.179.27.253)
perfection is always the winner dont forget mr perversion
anya (203.194.115.6)
Bid zuw bodol zuw setgel uusgej AMAR amgalan baih estoi yum INGEHED ATAA JUTUU har tsagaan hel am heruul temtsel SURUG ENERGYiin tsohiltoos ooriiguu bolon oron geriihee hairtai humuus ED HURUNGU unetei MASHIN hairtai zuiliihee ENERGY AURA g hamgagaalah sergeeh SHINJILEH UHAANAAR BATLAGDSAN hamgaalagch bgaag medeh bolon uuriin AURAg todorhoiluulj ene taliin zuwulguu awch une tulburgui surgaltand suuh talaar sanal bolgoj bn songolt tand 99131596 98180677 utas erun es arwan guraw arwan taw eryn zurga