ЭМЯ: Халдварын 737 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрснээр улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 43 201 болж байна.

Өнгөрсөн хоногт 45-81 насны 11 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар 734 бөгөөд гурван хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.  Бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • Эмнэлгээс шалтгаалах халдвар 3 (Нийт-112)
  • Улаанбаатар хотод 681(нийт 37 837)
  • орон нутагт 53 (Нийт-4661) бүртгэгдлээ.  

Сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрч эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28 533 боллоо. Халдварын улмаас 4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 2804
Хүндэвтэр - 1484
Хүнд - 475
Маш хүнд - 125  хүн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай