ЭМЯ: Шинээр 639 хүнээс халдварын тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 639 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 45 459 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 639 тохиолдлын 630 нь /нийт 44 771/ дотоодын халдвар, 9 нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан /нийт 133/ тохиолдол бүртгэгджээ.

639 халдварын 593 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 39 918 боллоо. Орон нутагт 37 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 4853 болжээ. 

Орон нутагт: Дархан 4, Эрдэнэт 3, Завхан 3, Увс 1, Сэлэнгэ 5, Архангай 1, Төв 5, Өвөрхангай 9 байна.

1287 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 32 660 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай найман хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 170 боллоо.

Биеийн байдал маш хүнд 110 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай