Тэтгэврийн зээлгүй байсан иргэдийн анхааралд...

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. 

Үнэт цаас авсан эсэхээс үл хамааран таны тэтгэврийн дансаар дамжуулан мөнгө олгогдох тул халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, төвлөрөл үүсгэхгүй байхыг хүсье. 

2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж хөл хорион дэглэмээ сахин, маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байна уу. 

Эрсдэлээс хамтдаа сэргийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)