ЭМЯ: Шинээр 477 хүнээс халдвар бүртгэгдэж, есөн хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 477 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 45 936 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 477 тохиолдлын 473 нь дотоодын халдвар, дөрөв нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн 477 халдварын 448 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 40366 боллоо. Орон нутагт 37 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 4876 болжээ. 

Завханд 1

Архангайд 1

Говь-Алтайд 4

Төвд 5

Орхонд 7

Сүхбаатар 7 тохиолдол бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1570 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 34 290 боллоо.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай есөн хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 179 боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай