ЭМЯ: Шинээр халдварын 515 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 7419 хүнээс PCR шинжилгээ авахад, 515 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 47 548 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 515 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн байна. Мөн 472 нь Улаанбаатарын голомтуудад илэрсэн бол орон нутагт 43 тохиолдол бүртгэгджээ. 

Дархан-Уулд 2

Булган 1

Сэлэнгэ 4

Хэнтий 3

Баян-Өлгий 1

Увсад 1

Завханд 1

Говь-Алтайд 4

Өвөрхангайд 3

Төвд 11

Орхонд 12 тохиолдол бүртгэгдлээ. 

1049 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 38 330 боллоо.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай долоон хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 200 боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай