Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг.

Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15-ны өдрөөс үйлчилж эхэллээ.

Тодруулбал,

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)