Хар тамхины хэргээр 12 мянга гаруй хүнийг баривчиллаа
- 2011-11-01
- Дэлхий
- 0
Хятадын цагдаагийн газар мансууруулах бодис интернэтээр худалдаалахтай
тэмцэх ажлыг орон даяар өрнүүлэн, эл хэрэгт холбоотой нийт 12125 хүн
баривчилсан гэж тус улсынХятадын цагдаагийн газар мансууруулах бодис интернэтээр худалдаалахтай тэмцэх ажлыг орон даяар өрнүүлэн, эл хэрэгт холбоотой нийт 12125 хүн баривчилсан гэж тус улсын “Синьхуа” агентлаг Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас эш татан мэдээлэв. Гуравдугаар сард эхэлсэн энэ аяны хүрээнд тус улсын цагдаа нар олон нийтийн онлайн сүлжээг ашиглан бусдад мансууруулах бодис худалддаг бүлэг этгээдүүдийг илрүүлэхийн сацуу хар тамхи сурталчлах, шинэ хэрэглэгч элсүүлэх зэрэг уруу татах бүхий л үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Цагдаа нарын мэдээлснээр, энэ аяны хүрээнд тэд хар тамхитай холбоотой 144 хэрэг, хар тамхи нууцаар борлуулдаг 22 веб сайт илрүүлэн нийт 308.3 кг мансууруулах бодис хураан авчээ. Эл хэрэгт холбогдогсдын 66.2 хувь нь 35-аас доош насны хүмүүс, 2.6 хувь нь 18-аас доош насныхан байгаа бол хамгийн залуу нь 14 настай хүүхэд байсан байна.
Э.Жаргал
Э.Жаргал

Сэтгэгдэл (0)