ГХЯ: Израил улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа бөгөөд мөн Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн.
 

Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна.
 

Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр иргэн эх орондоо буцах шалтгаан нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй болно.

Гадаад харилцааны яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)