Өчигдөр зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна.

 

Тодруулбал, 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдсон ноцтой ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохиров.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2

Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2

Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр-1

Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Иймд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)