Д.Тогтохсүрэн: Нэг байгууллагын дотоод үйл ажиллагаанд Байнгын хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй

 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй, гүйцэтгэх захирал нь саяхан томилогдсон байна. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Ер нь нэг байгууллагын дотоод үйл ажиллагаанд Байнгын хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй юм. Хэрэв ажлын хэсэг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэнгүй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)