Япон улс дэлхийн 159 орны иргэдэд хилээ хаагаад байна

Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусын халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан бөгөөд энэ удаа Камбож, Шри Ланка, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор болон Монгол зэрэг 7 улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна.

Өөрөөр хэлбэл өмнө хориг тавьсан 152 улс байсан бөгөөд халдвар тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 7 орныг нэмж жагсаалтад оруулж, гадаадын иргэдийн хилээр нэвтрэх зэрэглэлийг дээшлүүлж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон.   

Гэхдээ дээрх шийдвэр нь Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд өмнөхийн адил хамаарахгүй бөгөөд зөвхөн шинээр виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй гэсэн үг юм.  

Одоогийн байдлаар дэлхийн 114 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд Япон улсын хувьд өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоогоод байна.

Удахгүй Япон улсад “Токио-2020” зуны олимпийн наадам болох гэж байгаа бөгөөд тухайн улсад коронавирусын дотоодын халдвар төдийлөн буурахгүй байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)