Бямба гаригаас зочид буудал, амралтын газар, саун, ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд нээгдэнэ
- 2021-05-20
- Нийгэм
- 1

УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлнэ.
Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ.
- Зах худалдааны төвүүд
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
- Зочид буудал
- Амралтын газар
- Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна.
Мөн өнөөдрөөс өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээлээ.
Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.

Сэтгэгдэл (1)
Karaoke (103.57.94.71)
Karaoke хурдан нээ л дээ пиздакуудаа!!!!!