Путин Медведевийг Ерөнхий Сайдад нэр дэвшүүллээ
- 2012-05-08
- Дэлхий
- 0
Оросын шинэ Ерөнхийлөгч В.Путин өмнөх Ерөнхийлөгч Д.Медведевийг Ерөнхий Сайдын албан тушаалд нэр дэвшүүллээ

Оросын шинэ Ерөнхийлөгч В.Путин өмнөх Ерөнхийлөгч Д.Медведевийг Ерөнхий Сайдын албан тушаалд нэр дэвшүүллээ. ӨчигдөрОросынТөрийн Думын Дарга С.Нарышкин түүнийг ийнхүү нэр дэвшүүлэхээр болж байгаа тухай албан ёсоор мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд Төрийн Тэргүүний эрхэм үүргийг нэр төртэйгөөр хашсан ноён Медведевийн хувьд Нэгдсэн Орос намаас дэмжлэг авч, өнөөдөр ирэх дөрвөн жилд Ерөнхий Сайдаар ажиллахаар томилогдох гэнэ. Харин маргааш буюу лхагва гарагт Ерөнхийлөгч Путин, Ерөнхий Сайд Медведев нар хамтран Москвагийн төв цэг Улаан талбай дээр ёслолын арга хэмжээг зохион байгуулж, өргөн хүрээг хамарсан цэргийнсүрт жагсаалыг хийхээр төлөвлөсөн байна.
Ноён Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон тухайгаа өнгөрөгч есдүгээр сард албан ёсоор мэдэгдэхдээ өөрийн суудлаа өмнөх Ерөнхийлөгч Медведевд шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. Тэрээр тун удахгүй Нэгдсэн Орос Намын Тэргүүний хүндэт суудлаа орхиж, “бууриа сэлгэж буй” ноён Медведевт хүлээлгэн өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл мөн байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)