Эмэгтэй боксчид олимпын эрхийн төлөө тулалдана
- 2012-05-08
- Спорт
- 0
Хятадын Чуньчин хотод эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш болно. Тэмцээнд бэлтгэлээ базаасан манай Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг), М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар өнөөдөр мордоно.

Хятадын Чуньчин хотод эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш болно. Тэмцээнд бэлтгэлээ базаасан манай Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг), М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар өнөөдөр мордоно. Одоогоор манай эрэгтэй дөрвөн боксчин олимпийн эрхээ аваад байгаа. Харин энэхүү тэмцээнд манай эмэгтэй тамирчид амжилт гаргаснаар олимпийн эрхээ нэмэх боломжтой болно. Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний найман байранд шалгарсан ширэн бээлийтэн олимпод оролцох эрхтэй болно.
Б.Сэлэнгэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)