У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж байна.

МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа өгөөд байсан У.Хүрэлсүх 10:40 цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллах хүнд мөн үнэмлэх олгодог болсон бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллахаар болж, мөн үнэмлэхээ гардлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)