Шатарын сурагчдын аваргаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Румын Улсын Иаси хотноо дөрөвдүгээр сарын 28-наас энэ сарын 6-нд Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний ес хүртэлх насын ангилалд их мастер Д.Шаравдоржийн шавь “Орчлон” сургуулийн сурагч Э.Баасансүрэн, 17 хүртэлх насны 
Румын Улсын Иаси хотноо дөрөвдүгээр сарын 28-наас энэ сарын 6-нд Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний ес хүртэлх насын ангилалд их мастер Д.Шаравдоржийн шавь “Орчлон” сургуулийн сурагч Э.Баасансүрэн, 17 хүртэлх насны ангилалд “Цэцэн нүүдэл” клубийн багш Х.Эрдэнэдоржийн шавь Ц.Лхагвасүрэн нар тэргүүн байранд шалгарч алтан медалийн эзэн болжээ. Мөн тэмцээний хамгийн бага нас болох долоо хүртэлх насны охидын ангилалд Багануур дүүргийн шатарчин Г.Маралгуа, тэмцээний түргэн тоглолтын төрөлд есөн настай Х.Баясгалан хүрэл медаль хүртсэн байна.
Б.Сэлэнгэ
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)