Иран Францын сонгуулийн үр дүнг үнэлэв
- 2012-05-08
- Дэлхий
- 0
Иран улсын зүгээс ноён Франсуа Холланд олон нийтийн дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, Францын улс төрд шинэ цус сэлбэгдсэн явдалд баяртай байгаагаа илэрхийлж, Иран, Францын харилцаанд цаашид шинэ эрин эхэлж, өмнө нь тогтоосон найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ираны Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт төрийн мэдээллийн агентлагаар дамжуулан хийсэн тус мэдэгдэлдээ өмнөх Ерөнхийлөгч Николя Саркозигийн тус “ялагдал” ажиллах хугацаандаа барьсан буруу бодлогоос үүдэлтэй “ялагдал” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Иран, Франц хоёр улс дипломат харилцааны түүхэндээ эв түнжинг эрхэмлэж байсан хэдий ч, Саркози Ираны цөмийн хөтөлбөрийг хатуу эсэргүүцэж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж эхэлснээс хойш хүйтэн хөндий болоод байсан билээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)