Д.Амарсайхан: Наадмаас наадам хүлээх сайхан

Манай дунд сургуулийн биеийн тамирын багш Болдбаатар бөхийн дугуйлан хичээллүүлдэг байсан. Би зургадугаар ангиасаа л тэр дугуйланд явж эхэлсэн. Ер нь ажаад байхад сумын төв, аймгийн төвд ч бөхийн дугуйлан, сек цэд малч ны хүүхэд явдаг. 
“Монгол эр хүн барилдах л гэж эхээс мэндэлдэг” гэдэг. Хүүхэд ахуйдаа дээлийнхээ дал мөрийг дугтралцаж, дурдан бүсний очир зангилаа задартал барилдах аавын хөвгүүдийн дундаас аралтай бяртай, адтай мэхтэй нь түмэн олондоо хүндлэгдэх бөхийн алдар хүртдэг. Ийнхүү “бөх” гэдэг алдрын эзэн болох ирээдүйтэй залуусын нэг Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул аймгийн арслан Д.Амарсайханыг “Олноо танигдахын өмнө” буландаа урилаа.

-Улсын цолны босго, аймаг, цэргийн арслан бол хамгийн чансаатай цол. Тэгэхээр түрүү жил Булган аймгийн наадамд түрүүлж арслан болсон Д.Амарсайхан маань яг хэдий үеэс барилдаж эхлэв дээ? 
-Манай дунд сургуулийн биеийн тамирын багш Болдбаатар бөхийн дугуйлан хичээллүүлдэг байсан. Би зургадугаар ангиасаа л тэр дугуйланд явж эхэлсэн. Ер нь ажаад байхад сумын төв, аймгийн төвд ч бөхийн дугуйлан, сек цэд малч ны хүүхэд явдаг. Тэд багаасаа л үхэр мал, унага даагатай ноцол дож өссөн болохоор гар, хөлд нь тамир суучихсан байдаг байх. Тий мээс ч дунд сургуулийн хүүх дүүдийн дунд болдог өсвөр үе, идэрчүүдийн аваргын барилдаанд хөдөөний л хүүхдүүд тунаж үлдэж байгаа харагддаг. Би ч гэсэн тэр л хүүхдүүдийн адил дугуйланд явж, сум, бүсийн тэмцээн, уралдаанд орж явсаар барилдах гараагаа эхэлсэн. 

-Тамирчин хүнд анхны түрүү авсан наадам, тэмцээн хамгийн дурсгалтай мөч байдаг. Тэрхүү дурсамжаа хуваалцвал? 
-Сумынхаа өсвөрийн барилдаанд анх үзүүрлэсэн. Дараа нь сумынхаа наадамд дөрөв давж, тавын даваанд өвдөг шороодсон. Тэр үеэс л наадмаас наадам хүлээдэг болсон. Өнөө- дөр наадам дуусч байхад дараа жилийн наадам хурдан болоосой гэж л бодогдоно шүү дээ. Гэхдээ наадмаас наадам хүлээх жилийн хугацаанд өөрийнхөө алдааг засч, мэхээ сайжруулахад анхаарах гээд олон зүйлийг багш нар маань хэлж, заана. Сумын заан цол хүртсэнийхээ дараа жилд аймагтаа барилдаж дөрөв давж байсан. Түүнээс хойш жил жилийн наа дамд барилдааны чан саа ахиж айм гийн арслан цолонд хүрсэн. Бө- хийн торгон ногоон дэвжээ намайг их ивээдэг юм шиг санагддаг. Тий мээс ч жилээс жил ирэх тусам амжилт ахиж л байна. 

-Наадам хаяанд ирлээ. Бэлтгэл сургуулилт хэр байна вэ? 
-Үндсэндээ бэлтгэл жигдэрчихсэн. Д.Баасандорж, М.Өсөхбаяр заа нуу дыг дагаж, “Хилчин” спорт хо роонд бэлтгэл сургуулилт хийдэг. Ми ний анхны багш Б.Болдбаатар гэж хүн байсан. Мөн Хөвсгөл аймгийн уугуул улсын харцага Г.Элбэг багш минь байна. Г.Элбэг багш цаг зав гаргаж, заавар зөвлөгөө өгч, ямар үед ямар мэх хийх, миний биеийн үндсэн хөдөлгөөнд ямар мэх тохирох зэргийг зааж, тогтоодог хүн. Бас миний садангийн аймгийн арслан Б.Хашбат ах маань байгаа. Энэ олон сайхан хүний сэтгэл, дэм хүчээр бэлтгэл сургуулилт маань сайхан жигдэрч байна.

 -Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар хоёр давсан байх аа. Барилддаг удамтай юу? 
-Тийм ээ, гурвын даваанд аймгийн арслан Батхуягт өвдөг шороодсон. Удам яривал ээжийн минь талд Даншигийн арслан хүн байсан юм билээ. Ээжийн минь талын ах дүү нар ер нь бяртай хүмүүс. 

-Ирэх наадмын өнгийг хэрхэн харж байна. Аймгийн арслан хүн улсын цолны төлөө л барилдаж таарна даа? 
-Энэ жил наадмийн чансаа их өндөр болох байх. Өнгөрсөн жил 1024 бөх барилдсан бол энэ жил 512 бөх барилдана. 512 бөх барилдахад нэгийн даваанаас эхлээд л бүх оноолт чанга болдог. Хоёрын даваанд аймгийн арслангууд хоорондоо таарч барилдана. Яг одоогоор тэр, энэ гэж бодсон юм алга. 

-Улсын наадмын дараа ч аймгуудаар, тэгш ойн гээд том, жижиг олон наадамд зодоглоно биз дээ. Унаж байж бөх болно гэдэг.Унах тоогоо дуусгана ч гэж аймгийн цолтой бөхчүүд ярьдаг юм байна лээ? 
-Өө, наадам дамжаад л барилдчихна. Манай ард түмэн чинь хурдан морь, сур, бөхөө эрхэмлэдэг болохоор аливаа наадмыг сайхан зохион байгуулж сурсан санагддаг. Овооны наадмаас эхлээд л орон нутагт бүсийн наадам их болно шүү дээ. Тэр бүхэнд л өөрийнхөө хэмжээгээр очиж барилдана. Зургадугаар сарын дунд үеэс эхлээд есдүгээр сар дуустал том, жижиг наадамд их барилддаг. 

-Танай үеийн аймгийн арслангууд их бий биз? 
-Нас ойролцоо, нэг үеийн сайхан барилддаг хүмүүс бий. Тухайлбал, А.Батмөнх улсын начин болчихлоо. Бүрэнтөгс, Пүрэвсайхан нар уран барилдаантай, мэхээ онож хийдэг сайн залуучууд. Ер нь залуучуудын барилдааныг бөх сонирхогчид их сайн мэддэг. 

-Анх улсын цолтой бөхтэй барилдахад ямар сэтгэгдэл төрөх юм бэ? 
-Хотод орж ирээд удаагүй байсан. Нэг заалны барилдаанд Улсын начин Ду.Батбаяр ахтай таарчихсан. Хүзүү, сэрвээ нь том, арал, бяртай харагдаад айж сүрдэж байсан. 

-Унаган мэх гэвэл...? 
-Би хөл мэхүүд л голлож хийж барилддаг. Г.Элбэг багш маань л бүх мэхийг минь заадаг. Гэхдээ тухайн барилдааныхаа онцлог, барьц зэргээс хамаарч ямар мэх хийвэл өөрт зөв байна гэдэг сонголт гарч ирнэ л дээ. 

-Бөхийн ярилцлага маань нутаг усны тухай дурдахгүй өндөрлөх учиргүй. Нутгийн уулс нь бөхчүүдээ дагаж өндөлзөж байдаг гэдэг. Булган хангайхан эртнээсээ хүчит бөхчүүдтэй нутаг даа...? 
-Тийм ээ, би тэр сайхан Булган хангай нутгийн Сэлэнгэ сумын уугуул. Аймгийн нутгийн газар зүйн байрлалаар бол хойд талын сум л даа. Өнгөрсөн өвөл манай аймгийн шинэ спорт цогцолбор нээлтээ хийсэн. Тэр үеэс “Нью Майнд” компанийнхан миний хичээл зүтгэлийг санхүүжүүлэн дэмжих болсон. “Нью Майнд”-ийн захирал Г.Идэрмаа эгч бөхчүүдийг их хүндэлдэг, тусалж дэмждэг, нутаг усандаа элэгтэй хүн. 

-Бөх хүн зодог шуудгаа эрхэмлэн дээдэлдэг. Өөрийн чинь өмсгөлийг ямар хүн урласан бэ? 
-Миний зодог Ховд аймгийн уугуул аймгийн арслан Соёмбо гэж хүнийх. Соёмбо ах маань л надад өгч байсан. Ахаас минь өвлөж ирсэн болохоор их нандигнадаг. Малгай, зодог шуудгийг дээдэлж, хүндлэлгүй яахав. Бас хүний гутал байна. Бөх хүний гутал бөх бат, сайн байх ёстой шүү дээ.
 

В.Нэргүй
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Unuruu (202.179.20.193)

    2012-10-17

    aljilt husie beltgelee sain hiij tsoloo ahiulaarai

  • бадмаа (103.10.20.18)

    2012-05-19

    сайхан гарсан зураг байна шүү му атрынхан сэтгэгдэлээ бичээрэй

  • сундуй бадамгарав (103.10.20.18)

    2012-05-19

    уран сайхан барилдаанаарай ард олноо баясгаж яваарай

  • с бадамгарав (103.10.20.18)

    2012-05-19

    амжилт хүсье