Эх орондоо ирэх иргэдээс вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй

Манай улс хилээ зургаадугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөсөн. Ерөнхий сайд үүнээс өмнө гаргах тогтоол, шийдвэрийн төслүүдийг танилцуулах чиглэлийг холбогдох сайд нарт өгчээ.

Үүний хүрээнд Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын иргэн эх орондоо ирэх тохиолдолд заавал вакцин хийлгэсэн байх шаардлагагүй гэж үзжээ. Засгийн газар зургаадугаар сарын 1-нээс өмнө энэхүү шийдвэрээ баталгаажуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, гадаадаас ирэх иргэд эх орондоо ирээд вакциндаа хамрагдах бүрэн боломжтой ажээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)