СХД-ийн 16 дугаар хорооны иргэд: 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах,

 газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, 

талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, 

авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг 

бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа юм. 

Тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй 

нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гаражуудыг буулгахаар болсон талаар 

шаардах хуудас хүргүүлсэн байна. 

Гаражаа буулгуулах талаар сонссон иргэд гомдолтой байгаагаа хэлж байна.

 Ингээд тус хорооны иргэдтэй ярилцсанаа хүргэе.

Хэрэв та энэхүү хөрвүүлэгчийн сайжруулсан хувилбарыг Майкрософт Ворд, Эксел, Поверпойнт, ОпенОффис


Д.Хөгжилмаа: Төр газраа авна гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох ёстой

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ц.Хөгжилмаа гэдэг. СХД-ийн 16 дугаар хороонд амьдардаг. Би аав ээжээсээ тус хорооны 34 дүгээр байранд хоёр өрөө байр өвлөж авсан юм. Манайх 2000 оны үед л хөдөөнөөс орж ирээд энд амьдарсан. Бид эцэг эхээс есүүлээ. Манайх байрныхаа урд, замын эсрэг талд хоёр хаалгатай дөрвөн машин багтах гараж эзэмшдэг юм. Миний нэр дээр байдаг болохоос биш миний ах дүүгийн л өмч байгаа юм. Гэтэл одоо үүнийг төр засгийн шийдвэрээр буулгахаар болсныг сонсоод яахаа мэдэхгүй л байна.

-Танайх гаражаа хэзээ барьсан бэ?

-Манайх хотод ирээд удаагүй байхад л аав, ээж минь барьсан юм. Аав, ээжээс минь үлдсэн ганц өв хөрөнгө юм. Уг нь энэ гаражийн төлбөр гээд тодорхой хэмжээний мөнгө байрны мөнгөн дээр нэмээд авдаг байсан. Бид төлөх ёстой татвар хураамжаа төлөөд л явдаг байсан. Яг үнэндээ тухайн үед аав ээж минь тодорхой хэмжээнд хөрөнгө, хүч зарцуулаад л энэ хэдэн гаражийг барьсан. Гэтэл нэг л өглөө босоход төр төмөр нүүрээ харуулаад хүний хувийн өмчийг буулгана гэж болохгүй.

-Та бүхэнд ямар нэгэн байдлаар нөхөн олговор олгох болов уу?

-Тийм юм ерөөсөө хэлээгүй. Та нар шаардах бичгийн хугацаанд өөрсдөдөө хэрэгтэй дээвэр, хаалга юу байна аваарай гэж байна лээ. Энэ шийдвэрийг бүгд эсэргүүцэж байна. Үнэндээ ширхэг тоосго байсан ч бидний өмч шүү дээ. Ардчилсан нийгэмд төр нь иргэдийнхээ өмч рүү хүч түрэн дайрдаг байж болохгүй.

-Та нарын гараж байгаа газар зөвшөөрөлгүй юм биш үү?

-Албан ёсны зөвшөөрөл гээд байх бичиг баримт байхгүй л дээ. Гэхдээ анхнаасаа наад газар чинь гараж барьж болохгүй шүү гээд хэлчихсэн бол бид эд хөрөнгө, мөнгө санхүүгээ зарлагадан байж барихгүй л байсан шүү дээ. Олон жилийн өмнө барьсан бид нар байтугай хэдхэн хоногийн өмнө нэг айл шинэ гараж барьсан. Одоо ингээд буулгуулахаар болчихоор тэр хүмүүст ямар байх вэ. Эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Үнэхээр зөвшөөрөл олгохгүй хөөж, туух байсан бол анхнаасаа бариулахгүй байх хэрэгтэй шүү дээ.

Энэ чинь олон жил болчихсон газар шүү дээ. Тэр ч бүү хэл цаашлаад газрын зөвшөөрөл олгоно гэж ярьж л байсан. Би өөрөө хоёр хүүтэй. Хүүхдүүд минь нас биед хүрч байгаа болохоор эцэг эхээс өвлүүлж үлдээсэн ганц хөрөнгийг хүүхдүүддээ өгчихмөөр л байна шүү дээ.

-Газрыг нь чөлөөлөөд оронд нь ямар бүтээн байгуулалт хийх юм бол?

-Цэцэрлэгт хүрээлэн барина л гэсэн мэдээлэл байна лээ. Үнэхээр төр газраа авна гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох ёстой гэж бодож байна.

Г.Эрдэнэбат: Д.Сумъяабазар дүүргийн иргэдийнхээ эрх ашгийг албан тушаалаар сольчихоод одоо иргэдийнхээ хувийн өмчийг дээрэмдэж байгаад гомдолтой байна

-Та өөрийгөө танилцуулахгүй юуТанайх хэдэн гараж эзэмшдэг вэ?

-СХД-ийн 16 дугаар хорооны иргэн Г.Эрдэнэбат гэдэг. Манайх хоёр машины нэг гараж эзэмшдэг. Манайх 2013 онд тус гаражийг 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Үнэндээ барьсан материал нь сайн, дээвэр нь бат бөх, зай талбай ч томтой. Гэнэт яагаад ийм шийдвэр гаргасныг үнэхээр их гайхаж байна. Хүн бүр өнөөдөр амьдарлынхаа төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна. Бид төр засгаас хоногийн хоол гуйгаагүй. Өөрсдийн амьдралаа аваад явахыг л бодож, хичээж ирсэн. Гэтэл амьдрал ахуй хүнд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед бидний хөрөнгөд халдаж байгаад гомдолтой байна.

-Танайх гараждаа машинаа байрлуулдаг байсан уубайрных нь гадаа зогсоолын зай талбайны хүрэлцээ хэр вэ?

- Манай хүүхдүүд машинаа байрлуулахаас гадна айл л юм чинь илүү дутуу новшоо хүртэл гаргаад хийчихдэг байсан. Одоо ингээд буулгаад хаячихаар тэднийгээ хаана байрлуулахаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт, манай байрны гадаа автомашины зогсоолын хүрэлцээ тун тааруу. Өдрийн цагаар хүртэл машины цонх, дугуйг хулгайчид авч явчих гээд хэцүү байдаг. Тиймээс бид эд хөрөнгөө хаана тавихаа мэдэхгүй байна.

-Шаардах хуудас хэзээ хүргүүлсэн бэ?

-Тавдугаар сарын 21-нд бүх гараж дээр долоо хоногийн дотор суллаж өг гэсэн шаардах хуудас наачихсан байна лээ. Үнэндээ улсаас өмчлүүлсэн зүйл байхгүй л юм билээ. Гэхдээ л хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг олон жил ашиглачихсан энэ гаражуудыг яаж зохицуулж болох талаар төр иргэдийн хамтын уулзалт хийж, уян хатан байдлаар санаа бодлоо солилцох хэрэгтэй болов уу. Тэгж байж зөв шийдэл гарах байх.

-Та бүхэн эрх ашгаа хамгаалахаар хэн нэгэнд хандсан уу?

-Яг одоогоор хандсан зүйл байхгүй. Гэхдээ бид цаашид эрх ашгаа хамгаалахын төлөө явах газраар нь явна. Үнэндээ хотын дарга Д.Сумъяабазар манай СХД-ээс УИХ-д сонгогдсон. Гэтэл СХД-ийн сонгогчдоо орхиод хотын дарга болох албан тушаалыг сонгоод явсан. Түүнчлэн эргээд дүүргийнхээ иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдэх ажил эхлүүлсэнд гомдолтой байна.

Б.Отгонцэцэг: Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг буулгаж байгаа гэсэн

-Та хэзээнээс тус хороонд гараж эзэмшсэн бэ?

-Өнгөрсөн жилийн хавар гараж авсан. Манай хороонд зөвшөөрөлгүй газар барьсан гэх 500 гаруй гараж бий. Эдгээр гаражуудыг эзэмшдэг иргэдийн дунд дугуй засвар, худалдаа эрхэлдэг, жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд ч бий, жирийн иргэд ч бий. Энэ гаражуудыг 1986 оноос хойш барьж эхэлсэн байдаг. Анх улс гэрээ байгуулж жил бүр эдгээр иргэдээс татвар авч ашиглуулахаар болсон юм билээ. Ингээд иргэд өөрсдийн хөрөнгө санхүүгээ гаргаад гараж барьж эхэлсэн. Эдгээр иргэдийн дотор хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоод жилийн өмнө таван сая төгрөгөөр аваад засч, янзалсан хүн ч бий. Гэтэл хэдхэн сарын өмнө, 1-2 жилийн өмнө 4.5-6 сая төгрөгөөр худалдаж авсан хүмүүс ч бий.

-Таны хувьд хэдэн гараж эзэмшдэг вэ?

-Манайх нэг л гараж эзэмшдэг. Өнгөрсөн жил энэ байрыг худалдаж аваад хөдөөнөөс орж ирсэн. Энэ хавьд зогсоол шийдсэн зүйл байхгүй учраас замынхаа ард байрлах гаражнаас худалдан авч автомашинаа байршуулдаг байсан.

-Гражж эзэмшдэг иргэд ямар санал хүсэлттэй байна вэ?

-Энэ олон машиныг гаргачихаар ямар ч зогсоолгүй газар яах вэ. Улс газраа авч болно оо. Гэхдээ бидэнд автомашинаа байршуулах зогсоолын газрыг хаана шийдэх боломж байна тэр газар нь шийдэж өгөөч ээ. Эндээс өдрийн орлогоо олж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн эд хөрөнгийг яах вэ гээд дүүргийн газрын албатай очиж уулзсан.

Төр газраа чөлөөлж авах тухай хэдэн оны хэдэн сар төлөвлөснөө иргэддээ нээлттэй хэлэх ёстой. Энэ ажлын төлөвлөгөө, төсөв хөрөнгийн талаар олон нийтэд мэдэгдсэн бол жилийн өмнө гараж бэлэн мөнгөөр худалдаж авсан иргэд өнөөдөр хохирох эрсдэлд орохгүй байсан. Тэгэхээр хамгийн багадаа нэг гараж эзэмшдэг айлын хохирол нь 4.5 саяас эхлээд 40-50 сая төгрөгийн хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн эзэд хохирох болоод байна.

-Шаардах хуудас хүргүүлснээс хэд хоногийн дараа гаражуудыг буулгана гэсэн бэ?

-Шаардах хуудсыг гурван удаа наана гэсэн. Одоогийн байдлаар эхний удаа наачихаад байна. Гурван удаа наагаад газраа чөлөөлөөгүй бол шууд нураана гэсэн. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулж байна.

-схд-ийн 17 дугаар хороонд хэд хоногийн өмнө бас зөвшөөрөлгүй гаражуудыг буулгасан шүү дээ?

-Яг тийм. Москва хорооллын ойролцоо байрлах гаражуудыг буулгахад иргэд нь өөрсдийнхөө эд хөрөнгийн төлөө тэмцээгүй юм билээ. Гэхдээ манай энэ хороонд байрлаж байгаа гаражуудаас хоногийн хоолоо залгуулдаг өрх айл олон. Хэрэв энэ хавийнхаа өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай гэвэл бид стандартад нийцүүлж цэгцлэхэд бэлэн байна.

Бид цаашлаад шат дараатайгаар хотын дарга, УИХ-д хандах талаар ярилцаж байна. Хот төлөвлөлт нэрээр гаражуудыг нураах гэж байгаа гэсэн.

 

П.БАТЗАЯА

ӨДРИЙН сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (52)

  • Иргэн (103.10.23.133)

    2021-05-31

    Болио зөвшөөрөлгүй бол тэгээл буулгахаас өөр арга бхгүй шдээ одоо буулгахгүй бол хэзээ ?

  • зочин (202.179.15.10)

    2021-05-31

    граш бол үл хөдлөх хөрөнгө биш. Харин жил болгон газрынхаа төлбөрийг төлж байсан бол зохих хэмжээний нөхөн олговор өгдөг юм бна лээ.

  • (202.126.89.131)

    2021-05-30

    Буулга2

  • Zochin (64.119.21.88)

    2021-05-30

    Ihenh ni ed zuilsee hadgaldag

  • Zochin (66.181.161.37)

    2021-05-30

    Buulgax n zub demjij bn

  • 16-хорооны иргэн (202.21.107.121)

    2021-05-30

    худлаа үнэн юм ярьж нөхөн олговор авах гэсэн шуналууд... эдгээр гаражууд зөвшөөрөл байхгүй , газрын төлбөр энэ тэр бол бүр байхгүй, энэ олон жил ашиглачихаад одоо гонгинолгүй буцаагаад өгч чаддаггүй мөн хөгийн иргэдтэй улс шүү...

  • (139.5.219.24)

    2021-05-30

    Хуцдаг лалар вээ яасан

  • Эко цэвэрхэн хотын төлөө иргэн бүр нэгд (202.126.89.190)

    2021-05-30

    Энэ дур дураар дургисан цадиггүй засаг захиргаагүй замбараагүй нөхдөөс харин эсрэгээр нь мөнгө татвар ав хотын өнгө үзэмж аюцлгүй байдлыг олон жил гутааж дохомжилсон шээс баас хог новшны үүр уурхай болгосон төмрийн сэгний агуулах амбаар босгосон нөхдөд хариуцлага ярих ёстой биз дээ цэвэрхэн эко хотын төлөө

  • Зочин (202.126.88.217)

    2021-05-30

    Ингэж хүний өмчид дураар халдаж болохгүй лалруудаа. Тухайн цаг үедээ ихэнх нь зөвшөөрлийг нь авч байриулсан байгаа. Гэтэл нэг өдөр буулгаж нэг их ажил хийсэн болгож харагдуулах гэсэн явуургүй санаатай цүн баригч ид. Харин нийтийн эзэмшлийн талбайд усан оргилуур барих нэрээр зөвшөөрөлгүй баригдах явцдаа хүн алчихсан томоохон барилга Тэнгис кинотеатрийн өмнө сүндэрлэсэн. Энийг наад цүнх баригчид чинь буулгаж чадахгүй. Тэд ёстой сачий нь дутна. Эсвэл хошного бөгсөарөө гартал авилга чихүүлсэн .

    зочин (202.126.88.217)

    2021-05-30

    граш бол үл хөдлөх хөрөнгө биш. Харин жил болгон газрынхаа төлбөрийг төлж байсан бол зохих хэмжээний нөхөн олговор өгдөг юм бна лээ.

  • иргэн (103.212.117.185)

    2021-05-30

    буулгаа.яасан ийсэн нөхөн олговор.зөндөө мөнгө олоо биз_харин ч газрын нөхөн төлбөр төл.

  • (66.181.161.7)

    2021-05-30

    Арай ч дээ. Үнэлж болно оо. Гэхдээ багцаатай Ингэж шуналтай үнэлж болохгүй. 40, 50 сая ч гэх шиг.

  • (66.181.161.29)

    2021-05-30

    Bugduune nuraagad zamaa urgtguud ezdedne Zuslangiin dajgui gazaruud olgoh hergtei bas l huniil hurungu

  • Irgen (202.126.89.232)

    2021-05-29

    Xugiin tsarai muutai xog shoroi shavsan ymnuudiig buulgaj baigaad bayarlalaa gj tur zasagtaa xeliy. Gaztiig ni xudaldaj avch omchloogvi bol bitgii daldaganaaf baitsgaa ta nar. Gomdoltoi bn chixshig. Niutiin omchiig neg ailiinx ym shigeer ashiglaj olin jil bolson bol duugai l naad shavar tagznuudaa nuraagaad avaach.

  • Зочин (183.8.139.163)

    2021-05-29

    битгий эргуут Юм л эсэргууцэж тэнэгтэж байх Юм гражид угаасаа тур зовшоорол олгодог ш дээ улс тур хэрэглууллээ одоо буцаагаад авч байна

  • Zorig Gantomo (202.9.40.192)

    2021-05-29

    hachin muuhai yumnuudiig odoo nuraah tsag ni bolson 10 20 jil mashinaa tavisan bol bolson l baina sh dee.

  • zochin (139.5.218.85)

    2021-05-29

    icheecheee yun nohon tolvor havi oiriin orchinii bohirdol ongo uzemjiig gutaaj bsan yumiig buulgasan ni sain boljee....Arai l denduu bsiimaa....Hamgiin saihan zov ajil ehluulsend bayrllaaa....

  • зочин (103.57.92.200)

    2021-05-29

    бүгд гэрчилгээгүй дураараа хүмүүс л биз дээ одоо юу нэхнэ вэ

  • (66.181.184.23)

    2021-05-29

    хулгай хийсэн гэмт этгээдүүд гараж дунд ороол адга болдог одоо нураах цаг нь болсон. өнгө үзэмж муутай гэмт хэргийн нуувч үүр болсон хэсэг орой хажуугаар нь явхаас ч айдаг

  • 22bair (66.181.184.23)

    2021-05-29

    манайх анх 9давхарууд баригдахад л нүүж орсон. наад гаражууд бүгд зөвшөөрөлгүй. тэгсэн мөртлөө 5-10 саяар зардаг. нураагаад оронд цэцэгжүүлэх хэрэгтэй. тэгэхгүй бол наад гаражууд дунд байнга гэмт хэрэг гардаг. цагдаагийн архив шүүвэл лав 20 гаруй хүн үхсэн

  • (122.201.22.196)

    2021-05-29

    БУУЛГА эргэлзээгүй.Аймаг сумын төвөө битгий чирээд яваад бай.Хагацаж салж чадахгүй бол тэндээ л бай.Сологос Америкт очиж амьдарахаараа яадаг бол?Дуртай газраа дуртай юмаа барихуу?Эх орон чинь хогийн савуу?

  • Зочин (66.181.181.231)

    2021-05-29

    Илүү дутуу хог новшоо хийх гэж байвал хашаа байшин авчихгүй юу?Сонин юм ярьхын!!!

  • Зочин (66.181.181.231)

    2021-05-29

    СБДийн 7р хороо 2р сургуулийн зүүн талаар хойд талаар бга гражнуудыг хурдан буулгаачээ.Ядаж нийтийн том зогсоол бологчуул тэ.байрны гадуур машин нь багтахгүй.уг нь сайхан замтай болсийн.Зам дээр л машинуудаа тавьжийндөө.

  • Зочин (66.181.181.231)

    2021-05-29

    Нийтийн газрыг харинч өчнөөн олон жил хэдхэн хүмүүс эзэмшиж ашигласан бна шд.Одоо сайхан тохижуулаад чи би гэхгүй бүгдээрээ эзэмшээд ашиглаад байж болдоггүй юмуу?Авсан бол буцаагаад өгч сурах хэрэгтэй шд.

  • (103.229.122.196)

    2021-05-29

    Анхаасаа барьж болохгүй гээд хэлэхгүй яасын ч гэх шиг анхнаасаа барьж болох уу гээд асуусан уу? Даварчихсан юм бээ.

  • Бат (202.55.188.108)

    2021-05-29

    Нураахгүй л бол наан чинь яг нууцгүй хэлэхэд юм юм л болдог байлаа

  • (202.9.40.185)

    2021-05-29

    Нураах нь зөв. Нийтийн эзэмшлийн талбайд нэг хоёр хүн зөвшөөрөлгүй гарааж баричихаад. НӨхөн төлбөр нэхнэ гэж юу байхав дээ

  • (64.119.20.73)

    2021-05-29

    oorsdoo tom tolgoilj barisan uls odoo yaaay gehev dee uhsenii chine nohon olgovor duraaraa yum yarih yumaa haha.

  • Хэн мэдэх (66.181.178.129)

    2021-05-28

    Граш үл хөдлөх биш

  • (66.181.161.51)

    2021-05-28

    ДАНДАА ХӨДӨӨНӨӨС ИРСЭН ГЭЖ БАЙНА Ш ДЭЭ ХӨДӨӨ РҮҮГЭЭ БУЦ

  • Баагий (202.9.40.216)

    2021-05-28

    Буулгах нь зөв шүү. Баас шээс.архичид цугласан хог хаяасан заваан байдаг шүү дээ. Гражийн хүмүүс нь шээгээд зогсож байгаа харагддаг даа. Хогоо хойгуур нь асгаж байгаа бас харагддаг байсан. Одоо тэр 23.24 байр дагасан газрийн гражийг буулгах хэрэгтэй. Заваан хогтой байна шүү. Шалгаж хараарай.

  • (192.82.67.253)

    2021-05-28

    Буулгаж хая хотоо хариуцлагтай хөгжилтэй болгомоор байна

  • (59.153.114.234)

    2021-05-28

    Хуультай төртэй улс орон шүү, дураараа . вээ яасан.

  • иргэн (202.9.46.32)

    2021-05-28

    Буулгуулсан надад төлбөр өгөөгүй хэнд нь өгөх гээд байнаа 8 саяар авсан 8 төгрөг ч өгөөгүй.мөнгө авсан хүн байгаа юмуу

  • лантуу (192.82.64.217)

    2021-05-28

    xuulia deedel za nuraasan ni zov ta nar bolio yasan snunaltai garuud be nuraa

  • (124.158.97.57)

    2021-05-28

    zov zov buulgah heregtei ochnoon olon jil machinaa tavisan yum bna shdee odoo boloo shdee

  • (103.10.20.198)

    2021-05-28

    Хуульгүй юм шиг дураараа юм барьж гудамж бузарлачихаад улс цэвэрлэхээр олон юм ярьдаг юу вэ манайхаас өөр улсад граш байтугай барилга орон сууцнуудыг нурааж байна

  • Эмх цэгц хэрэгтэй (192.82.65.120)

    2021-05-28

    Эзэн нь юмаа мэдэж , эрэг нь усаа хашна гэдэг. Эмх цэгцгүй хааш яаш болсон ямар ч зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг буулгаж хотынхоо өнгө үзэмжийг нэмэх зөв.

  • Unen (103.10.22.72)

    2021-05-28

    Olon jil zuvshuurulgui edelsen yu. Bna sh de.ulsdaa uguud saihan tsetserlegt hureelentei bolchihvol ur huuhded chini heregtei shuu de

  • c (202.179.21.197)

    2021-05-28

    sumiya anh udaa zuv shiidver gargalaa

  • c (202.179.21.197)

    2021-05-28

    tiinsh dee,bur deerelhuuleed hotiin bi huduu amidarch bna kkk,ergen toirnoo bodloo neg ailiin 3-6 hun hotiinh bolj bna huduu ruu garsan ni alga

  • c (202.179.21.197)

    2021-05-28

    aav ,eejees ni uldsen garaaj yumuu ineedtei yum yarih yum,ter ued gazar chuluuteu suiheetei neg baridag bsan ue ,odoo gazraa chuluuluud davhar dulaan garaaj bariad tohiroltsoond l hureh hoiguur urduur ni baas shees hanhlaad hun yavahad ch evgui buulgaad uur yum bari ,gazar ni ulsiin umch

  • Иргэн (192.82.69.68)

    2021-05-28

    Дахиад хөл хорих нь дээ. Сонгуулийн дараа хөл хорино. Өвчний тархалт буураагүй байна. Өнөөдөр 8000 хүнээс шинжилгээ авахад 785 халдвар илэрч байна.

  • ариука (202.5.206.181)

    2021-05-28

    бидний хийсэн сонголт шүү дээ ..... тэд угаасаа л ийм шүү дээ ... бид мэдсээр л байгаа хирнээ сонгоод л байгаа одоо ч бас хүрэлсүхээ сонгон бүүр илүү юмыг тэд биднээс булаана даа .. яанам билээ дээ тавилан юм даа нээрэээ

  • ЗОЧИН (192.82.70.126)

    2021-05-28

    ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРЭЭД УБ-ЫГ ЭЗЭЛЖЭЭ. ХӨӨРХИЙ ХОТЫН УУГУУЛ ХҮМҮҮС ТЭДЭНД ШАХАГДСААР ДЭЭРЭЛХҮҮЛСЭЭР БАЙНА. ХОТЫН СОЁЛ ГЭЖ ЯРИХ Ч ЮМ БАЙХГҮЙ БОЛСОН. ХӨДӨӨ ГАРАЛТАЙ МӨНГӨНИЙ БАРАА ХАРСАН БӨХ БАЙРЫН ТАНХАЙ ЗАЛУУЧУУД НЬ ЗОДЧИХГООД. ҮНЭН БҮДҮҮЛЭГ.

    c (192.82.70.126)

    2021-05-28

    sumiya anh udaa zuv shiidver gargalaa

    c (192.82.70.126)

    2021-05-28

    tiinsh dee,bur deerelhuuleed hotiin bi huduu amidarch bna kkk,ergen toirnoo bodloo neg ailiin 3-6 hun hotiinh bolj bna huduu ruu garsan ni alga

  • mash zuv (192.82.72.116)

    2021-05-28

    mash zuv shiidver bn.tanid bayrlalaa.

  • hawk (43.242.242.217)

    2021-05-28

    hohin ugaasaa buruu gazraa avsan bol medej avah heregtei baisan 21 zun garchaad baihad baliar yum hotod bailagsaar baihuu shuud nuraaa

  • Irgen (202.55.188.98)

    2021-05-28

    Yun nuhun olgovor enee teree geed hutsaad bgan be!!! odoo mashinaa hna tavihiim jigshg!!! busad humus hna taviad bdiin tend taviku yu mal mine! hedii boltol ene neg balgas shg tomor ambaaruudtaiga zuuraldaj amidrah geed bga tarhinii hugjil ni zogstson humuus ve!!!

  • zochin (66.181.176.79)

    2021-05-28

    manai grash end bas baina. teglee geed arhichin tsugluuaad hetsu l gazar shde, humuus ard urduur n dandaa toirch yvna. goy nogoon baiguulamj undag dugunii zamtai bovol hichneen saihan. neg hunii erh nogoc hunii erheer hyzgaarlagdana. olonhiin erh ashgiig bodoh heregtei

    mash zuv (66.181.176.79)

    2021-05-28

    mash zuv shiidver bn.tanid bayrlalaa.

  • (66.181.161.77)

    2021-05-28

    nuraqaw

  • Иргэн (202.9.46.123)

    2021-05-28

    Зөвөө наад өмхий үнэртсэн гражаа буулгаа. Сумьяа зөв сайн байна

  • Хотын соёл (192.82.84.191)

    2021-05-28

    Хуульгүй мэт дураараа загнаж энд тэнд дураараа юм барьчихаад хэд гурван хүний эрх ашгийн төлөө хэдэн мянган хүний эрх ашгийг хохироож суух бол ардчилал биш л дээ. Харахаас үзэмж муутай хүний хөдөлгөөнд саад болсон элдэв объектийг буулгаж их хотын үзэмжийг сайжруулах хэрэгтэй. Хэдий болтол хэдхэн хүний аяыг харж суухав.

  • зочин (124.158.64.72)

    2021-05-28

    граж бол түр зөвшөөрөлтэй л олгодог гэдгийг ойлгох ухаан алга уу гражийг өмчилөх хууль байдаггүйНийслэл хэзээ чөлөөлөх шаардлага тавина уу тэр үед нь хугацаанд нь чөлөөлөх үүргийг түр эзэмшигч иргэд чөлөөлж өгөх үүрэгтэй