Avengers” дээд амжилт тогтоолоо

Супер баатруудын тухай “Avengers” кино АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая долларын орлого олсон талаар ВВС бичлээ
Супер баатруудын тухай “Avengers” кино АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая долларын орлого олсон талаар ВВС бичлээ
 
      .  Өмнө нь дээд амжилт тогтоосон кино бол өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийж байсан “Харри Поттер. үхлийн тахил: хоёрдугаар хэсэг” кино бөгөөд эхний долоо хоногтоо 169 сая долларын орлого олж байжээ.
 
      “Avengers” кино эхний өдрөө тийм их орлоготой байгаагүй ч дараагийн хоёр өдөр нь олон тооны үзэгчид үзсэнээр Харри Поттерийн цуврал киноны  сүүлчийн ангийн дээд амжилтыг эвдэж чадсан юм. Одоогоор “Avengers” кино дэлхийн улс орнуудын кино театруудаас 641 сая долларын орлого  олоод байна.
 
 
 
 
Д. Мөнхжаргал
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)