Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 150 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 19:02 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.

Түүнчлэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 11 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)