Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд
- 2021-05-31
- Нийгэм
- 0

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын 4.1-т үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахын өмнө Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна гэж заасан.
Иймд тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа Хорооноос зөвшөөрөл авсны дараа Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг анхааруулъя.
Дээр дурдсан зөвшөөрөл авах хүсэлтийг зөвшөөрлийн цахим системээр хандаж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл (0)