Харь гаригийн хүн шүүгчдийн зөвлөлийг ахалж байна

Ирэх зургадугаар сарын 8-нд нээлтээ хийх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө UEFA-гийн шүүгчдийн албаны мэргэжилтнүүд Польшийн нийслэл Варшав хотноо уулзалт хийлээ. Энэ үеэр нийт 72 шүүгч болон туслах ажилтнууд сургалтад хамрагдсан байна.

UEFA-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга Пьерлуйжи Коллина тэмцээний үеэр ажиллах шүүгчдийг сонгохдоо хянамгай хандахыг сануулж байна. Мөн түүнээс сүүлийн үед маргааны сэдэв болоод байгаа гоолын шугамын технологийг ашиглах хэрэгтэй эсэх талаар асуухад “Дотоодын тэмцээн, уралдааны үеэр хаалганы хажуугийн шүүгчид энэ үүргийг сайн биелүүлж байгааг би харсан” хэмээн хариулжээ. 
 
Энэ жилийн Аваргуудын лигийн финалд маш олон тоглогчид торгуулийн улмаас оролцох боломжгүй болсон нь хэр зөв шийдвэр байсан талаар асуухад "Бүх зүйл ном журмын дагуу явагдсан. Ямар нэгэн алдаа гаргавал шийтгэл амсах нь тодорхой учраас дээрхи торгуулийг хатуудсан гэж бодохгүй байна" гэжээ.
М. Золбаатар
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)