Усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1-р баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага  өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст  ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргасан.

Мөн  тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж, Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.142.180)

    2021-06-02

    Юугаа хийж тэнээд явдаг бна