Монгол Улсад “Спутник V” вакцин нийлүүлнэ
- 2021-06-02
- Нийгэм
- 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа, дээд түвшний хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Мөн сайд нар худалдаа, тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ажиллахаар тохиролцлоо.
Цар тахлын хязгаарлалтыг үл харгалзан хоёр улсын харилцаа эрчимтэй үргэлжилж байгааг Оросын Гадаад хэргийн сайд онцолсон байна. Коронавирусийн эсрэг ОХУ-ын хөгжүүлсэн “Спутник V” вакциныг Монголд Улсад нийлүүлэхээр болжээ. Хүн амаа эрчимтэй вакцинжуулж байгааг Сергей Лавров сайшаасан байна. Хорио цээрийн хязгаарлалтыг цуцалж, тээврийн холболтыг сэргээх хэлэлцээрийг эхлүүлэх аж. Хоёр улс шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, спортын салбарт идэвхтэй хамтран ажилладаг.
Оросын Гадаад хэргийн яам яриа хэлэлцээрийн өмнөхөн ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааны хэлбэрт онцгой анхаарал хандуулахаа мэдэгдсэн. Хамтын ажлыг эрчимжүүлэх нэмэлт механизмд гурван улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эдийн засгийн коридор багтжээ.
Х.ЗАЯА

Сэтгэгдэл (0)