В.Путин албан үүрэгтээ ханцуй шамлан орлоо
- 2012-05-08
- Дэлхий
- 0
Оросын Ерөнхийлөгч В.Путин Ази Номхон Далай дахь улсын цэргийн хүчнийг чадавхижуулах, тус бүс нутагт дипломат харилцааны таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлаархэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан байна.

Оросын Ерөнхийлөгч В.Путин Ази Номхон Далай дахь улсын цэргийн хүчнийг чадавхижуулах, тус бүс нутагт дипломат харилцааны таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлаархэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрээр даваа гарагт Москва хотноо тангараг өргөсөн даруйдаа албан үүрэгтээ ханцуй шамлан орсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар гадаад бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, цэргийн бие бүрэлдэхүүнд зааварчилгаа өгчээ.
Ноён Путин Гадаад Хэргийн Яаманд Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улстай харилцааг өргөжүүлэхийг үүрэг болгож, бүс нутгийн тогтвортой харилцаа Оросын Алс Дорнод болон Сибирийн Зүүн хэсгийн нутаг дэвсгэрт амин чухал асуудлуудын нэг болоод байгааг онцолсон байна. Түүнчлэн, зургаан талт хэлэлцээрийг эрчимжүүлэх замаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн дэлгэрүүлэлтийг зогсоох шаардлагатай байгааг ч цохон тэмдэглэв.
Шинэ Ерөнхийлөгч тэрбээр АНУ-тай хоёр орны дотоод асуудалд харилцан оролцохгүйтэгш эрхтэй түншийн хувиархоорондын харилцаагаа бэхжүүлж,шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. МөнАНУ-ын Европт хэрэгжүүлж байгаа цөмийн төсөл хөтөлбөр Орос орны эрх ашигт харшлахгүй байхыг батлахыг хүсч байгаа гэлээ.
Тэрээр батлан хамгаалахын салбарт баримталж буй бодлогын хүрээнд Оросын стратегийн ашиг сонирхлыг хамгаалах Арктик далайн эрэг орчим болон Алс Дорнод дахь усан цэргийн хүчнээ сэргээн чадавхижуулахаар зорьж байгаа гээд улсын цэргийн техник хангамжийг 2020 он гэхэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хэрэгслээр шинэчлэхийг үүрэг болгосон хэмээжээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
9518 (202.9.47.134)
БУРУУ ШҮҮ
зочин (202.21.106.4)
путин агуу бодлого явуулнаа одоо тэр дэлхийд 1 ноер байх нь гарцаагүй
(202.179.16.182)
путин ч аатай золиг шүү