Дамдинсүрэнгийн Жаргалсайханд "Хөдөлмөрийн баатар" цол олголоо

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн хэмээн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Дамдинсүрэнгийн Жаргалсайханд "Хөдөлмөрийн баатар" цол олголоо.

 Дашрамд “Шинэ төмөр зам” төслийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна.

Мөн “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” тэргүүтэй үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10 мянга гаруй хүн, 3 мянган хүнд даацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэсэн байна.

May be an image of 1 person, standing and indoor

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Шударга иргэн (202.9.46.88)

    2021-06-05

    Хөдөлмөрийн баатрын нэр хүндийг ингэж унагах гэж дээ...