Меркел Олландыг сорино

Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд албан ёсоор тавдугаар сарын 15-ны өдөр тангараг өргөснийхөө дараа Канцлер Ангела Меркелтэй яриа хэлэлцээр хийхээр Германд нэг өдрийн айлчлал хийхээр болсон байна. 

Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд албан ёсоор тавдугаар сарын 15-ны өдөр тангараг өргөснийхөө дараа Канцлер Ангела Меркелтэй яриа хэлэлцээр хийхээр Германд нэг өдрийн айлчлал хийхээр болсон байна. 
Олланд сүүлийн 17 жилийн туршид Социалист намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа анхны удирдагч болж байгаа юм. Гэвч түүний дипломат чадварыг хэн бүхэн хараахан таниагүй байгаа билээ. Шинэ Ерөнхийлөгчийн хүчтэй өрсөлдөгч асан Николя Саркозигийн дотны нөхөр, үзэл бодол нэгт Хатагтай Меркелтэй хэрхэн хамтын ажиллагааны гэрээ байгуулах эсэх нь түүнийг сорих анхны даалгавар болох төлөвтэй байна.Талууд өрийн хямралын асуудлаас гаргах эдийн засгийн хатуу бодлогын асуудал дээр санал зөрөлдөж байгаа билээ.
Тэрээр тавдугаар сарын 16-ны өдөр Германд айлчилсаныхаа дараа 18,19-нд Их Наймын Уулзалтанд оролцохоор төлөвлөсөн байна. Харин, дараа нь Чикаго хотноо болох НАТО-гийн чуулга уулзалтанд оролцох ажээ.

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.16.182)

    2012-05-08

    haha sarkozy-giin huuhen yadag yum bna harj l baiy