Шүүхээс А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгалаа

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн.

 

Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Манхцэцэг (202.55.188.41)

    2021-06-10

    Монголчууд туйлшрахаа л болимоор жинхэн маш их хөрөнгө оруулалт оруулсан хүн шүү дээ Хэн ч харсан ард түмэнд тодорхой байлаа Одоо бараг утгажээ

  • Рекэт (202.9.46.253)

    2021-06-09

    Үхсэн хойно нь цагаатгаад ч яадаг юм.Тэгсэнд орвол хойдын буянд нь ахиухан ном уншуулж буян хийвэл таарна новшнууд...

  • ZOCHIN (103.57.93.122)

    2021-06-08

    хөөрхий дөө Монголын хүүхэд багачууд залуусын төлөө хийсэн юмтай хүн шүү

  • үнэн (66.181.180.162)

    2021-06-08

    Цэдэнбал болон Филатова нар сүүлдээ ЗХУ-н бодлогыг ойлгохгүй,60-аад оны хэт коммунист үзлийг хатуу баримталж, Монгол яваандаа ЗХУ-н бүрэлдхүүнд орж амьдрал сайхан болох мөрөөдөлдөө автан явах болсон учраас солих шаардлага тулгарсан билээ