Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэж, захидал илгээсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар мэдээлжээ.

Баярын захидалд “Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг харууллаа. Төрийн тэргүүний хувьд Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт найдаж байна" хэмээн онцолсон байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)